Сүүлд шинэчилсэн: 2026.08.23. mnCollab платформыг ашигласнаар та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
mnCollab нь Монголын контент бүтээгчдийн нийтэд нээлттэй статистикийг нэгтгэн харуулах, бүтээгч болон ивээн тэтгэгчийг холбох платформ юм. Үйлчилгээ «байгаагаараа» (as is) үзүүлэгдэх бөгөөд тасралтгүй, алдаагүй ажиллахыг баталгаажуулахгүй.
Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжид, тухайлбал Иргэний хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль (2021.05.06), Зар сурталчилгааны тухай хууль (2002.05.30), Цахим гарын үсгийн тухай хууль (2021.12.17), Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021)-д нийцнэ.
Бүртгэл үүсгэхэд 18 нас хүрсэн, эсхүл асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Нэг хүн, эсхүл нэг байгууллага нэг бүтээгчийн бүртгэл, нэг ивээн тэтгэгчийн бүртгэлтэй байж болно.
Оруулсан мэдээллийн үнэн зөв байдал, нэвтрэх мэдээллийнхээ аюулгүй байдлыг та өөрөө хариуцна.
Бүтээгчид платформынхаа нийтийн хэсэгт хамтын ажиллагааны имэйл хаягаа өөрсдөө нийтэлсэн байдаг. Бид тэдгээр хаягаар платформын танилцуулгыг нэг удаа илгээж болох бөгөөд хариу бичихэд л бүртгэлээс хасна. Дэлгэрэнгүйг нууцлалын бодлого-оос үзнэ үү.
Платформ дээрх статистик нь нийтэд нээлттэй эх сурвалж болон бүтээгчдийн өөрсдийн зөвшөөрсөн холболтоос ирдэг бөгөөд эх платформуудын датаны үнэн зөвөөс хамаарна.
★ үнэлгээ нь хэрэглэгчдийн санал биш. Хэмжсэн статистикаас ил томьёогоор тооцогдоно. Хэмжигдээгүй хэмжээс алгасагдахгүй, 0 оноотой ордог тул дутуу мэдээлэлтэй профайл бүрэн мэдээлэлтэйгээс доогуур оноо авна. Энэ нь алдаа биш, зориудын дүрэм бөгөөд аргачлалын хуудсанд ил бичигдсэн.
Өөрийн датаг буруу гэж үзвэл бидэнд бичнэ үү — шалгаж залруулна. Харин хэмжилт зөв байхад хүсэлтээр оноо өөрчлөхгүй.
Эдгээр тоонд тулгуурлан гаргасан бизнесийн шийдвэрийн үр дагаврыг mnCollab хариуцахгүй.
Акаунтаа холбосноор та зөвшөөрлийн дэлгэцэд заасан статистик, нэгдсэн демографикийг унших эрхийг бидэнд олгож байна. Холболтоо самбараасаа хүссэн үедээ цуцалж болох ба цуцлахад хадгалсан token, холболтоор авсан демографик болон статистик дата устана. Нийтийн эх сурвалжаас хэмжсэн үзүүлэлт (дагагч, үзэлт, ★ оноо) нь зөвшөөрлөөс хамаардаггүй тул хэвээр үлдэж, профайл чансаанд байсаар байна. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.
«Баталгаажсан» тэмдэг нь зөвхөн тухайн шалгалт — домэйн эзэмшил, утасны дугаар, эсхүл гараар шалгасан — хийгдсэнийг илэрхийлнэ. Энэ нь тухайн талын санхүүгийн чадвар, шударга байдал, үүргээ биелүүлэхийг баталгаажуулахгүй. Бүтээгч эрсдэлээ өөрөө дүгнэнэ.
Өөрийн төлөөлдөггүй брэндийн нэрээр бүртгүүлэх нь энэ нөхцөлийг зөрчсөнд тооцогдож, бүртгэл хаагдана.
mnCollab нь талуудыг холбож, тохирсныг нь баримтжуулна. Бид ивээн тэтгэгч, бүтээгч хоёрын хооронд байгуулагдах аливаа гэрээний тал биш, аль ч талын гүйцэтгэлийг баталгаажуулахгүй, төлбөр хадгалахгүй, дамжуулахгүй, гэрээний дүнгээс шимтгэл авахгүй.
Төлбөрийн нөхцөлийг зөвхөн талууд тохирч, хооронд нь шууд шилжүүлнэ. Маргааныг талууд өөрсдөө шийдвэрлэнэ. Аль нэг талын хүсэлтээр, эсхүл эрх бүхий байгууллагын шаардлагаар бид хадгалсан бүртгэлээ гаргаж өгнө.
Платформ гэрээний дүнгээс мөнгөн шимтгэл авахгүй. Түүний оронд зуучлалын хөлсийг ивээн тэтгэгч тал сурталчилгааны хэлбэрээр гүйцэтгэнэ. Энэ үүрэг нь ивээн тэтгэгч, mnCollab хоёрын хооронд, энэхүү нөхцөлөөр үүснэ — бүтээгчтэй байгуулах гэрээнээс биш.
Ивээн тэтгэгчээр бүртгүүлснээр та дараах үүргийг хүлээнэ:
Энэ үүргийг биелүүлээгүй нь бүтээгчтэй байгуулсан гэрээг зөрчсөнд тооцогдохгүй, тэр гэрээний төлбөр болон бусад нөхцөлд нөлөөлөхгүй. Үр дагавар нь зөвхөн платформтой холбоотой: давтан зөрчвөл бүртгэлийг тань хаана.
Бүтээгчид платформ бүрэн үнэгүй — тэд ямар ч сурталчилгааны болон бусад үүрэг хүлээхгүй.
Платформ дээр зурсан гарын үсэг нь Цахим гарын үсгийн тухай хуулийн 6.2, 10.1-д заасан шаардлагыг (хувийн түлхүүр, гэрчилгээ олгох байгууллагын гэрчилгээ) хангахгүй тул уг хуулийн утгаар «цахим гарын үсэг» биш бөгөөд Иргэний хуулийн 42¹.2-т заасан шаардлагыг бүрэн хангахгүй байж болзошгүй.
Бүртгэл нь талууд тохиролцсоны нотолгоо бөгөөд хэшээр агуулга өөрчлөгдөөгүйг гэрчилнэ. Хуулийн бүрэн хүчин чадал шаардлагатай бол нэмж цаасаар гарын үсэг зурах, эсхүл гэрчилгээжсэн цахим гарын үсэг ашиглана уу.
Гэрээний бүртгэлийг тодорхойгүй хугацаагаар хадгална гэж баталгаажуулахгүй. Өөрийн хуулбарыг хадгална уу.
Платформын нэр, лого, дизайн, эх код, интерфэйс, аргачлалын бичвэр нь mnCollab-ийн өмч бөгөөд Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдана. Бичгээр зөвшөөрөл авалгүйгээр хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглахыг хориглоно. Бүтээгчдийн нэр, профайл зураг нь тухайн бүтээгчид болон холбогдох платформуудад харьяалагдана.
Хуулиар зөвшөөрөгдөх дээд хэмжээнд mnCollab нь платформыг ашигласнаас үүдэх шууд бус хохирол, олоогүй ашиг, нэр хүндийн хохирлыг хариуцахгүй. Гуравдагч платформуудын API-ийн өөрчлөлт, тасалдлаас үүдэн дата хоцрох, алдаатай байх боломжтой — ийм тохиолдолд бид засахыг зорино.
Таны контент, таны байгуулсан гэрээ, эсхүл энэ нөхцөлийг зөрчсөнтэй холбоотойгоор гуравдагч этгээдээс гарах нэхэмжлэлээс mnCollab-ийг та чөлөөлнө.
Энэ нөхцөл, эсхүл хуулийг зөрчсөн бүртгэлийг бид түдгэлзүүлэх, хаах эрхтэй. Зөвхөн нийтийн датаас бүрдсэн профайлтай бүтээгч устгуулах хүсэлт гаргавал бид биелүүлнэ.
Бид хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Нууцлалын бодлого-ын дагуу боловсруулна. Залруулах, устгах хүсэлтийг хүссэн үедээ гаргаж болно.
Бид энэ нөхцөлийг шинэчилж болох бөгөөд томоохон өөрчлөлтийг энэ хуудсан дээрх огноогоор мэдэгдэнэ. Үргэлжлүүлэн ашиглах нь шинэ нөхцөлийг зөвшөөрснөөр тооцогдоно.
Аливаа маргааныг эхлээд хэлэлцээрээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Шийдэгдээгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ. Асуулт, хүсэлтээ info@mncollab.com хаягаар илгээнэ үү.