mnCollab
ЧансааНэгдсэнШинэБүтээгчдэдБрэндүүдэд
01Чансаа02Шинэ03Нэгдсэн04Бүтээгчдэд05Брэндүүдэд

[ Долоо хоногийн мэдээ ]

© 2026 mnCollab — Ulaanbaatar · info@mncollab.com

Арга зүйНууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026.07.19. Энэхүү бодлого нь mnCollab платформ ямар мэдээлэл цуглуулдаг, хэрхэн ашигладаг, бүтээгч ямар эрхтэйг тайлбарлана.

Ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

Бид зөвхөн платформууд (YouTube, Facebook, Instagram, Twitch) дээр нийтэд нээлттэй байгаа статистикийг цуглуулдаг: сувгийн нэр, дагагч болон үзэлтийн тоо, нийтийн профайлын мэдээлэл. Хувь хүний нууц мэдээлэл — утасны дугаар, гэрийн хаяг, төлбөрийн мэдээлэл зэргийг огт цуглуулдаггүй.

Баталгаажуулалтын үед цуглуулах мэдээлэл

Бүтээгч өөрийн зөвшөөрлөөр Google эсвэл Facebook-ээр нэвтэрч акаунтаа холбох үед бид нэмэлтээр: (1) сувгийн нийтийн статистик, (2) үзэгчдийн нэгдсэн нас, хүйс, улсын задаргаа — хувь хүн тодорхойлогдох боломжгүй хувилсан тоо, (3) контентын оролцооны нэгдсэн үзүүлэлт (үзэлт, дундаж үзэх хугацаа, лайк, сэтгэгдэл, хуваалцалт, reach), (4) холболтын техникийн token-ийг хадгална. Token-ийг гуравдагч этгээдэд хэзээ ч дамжуулахгүй бөгөөд зөвхөн бүтээгчийн өөрийнх нь статистикийг шинэчлэхэд ашиглана. Бүтээгч самбараасаа хүссэн үедээ холболтоо цуцалж болох ба энэ үед token, холболтоор авсан демографик болон статистик дата нь устана. Нийтийн эх сурвалжаас хэмжсэн үзүүлэлт (дагагч, үзэлт, ★ оноо) нь зөвшөөрлөөс хамаардаггүй тул хэвээр үлдэж, профайл чансаанд байсаар байна.

Брэнд болон marketplace-ийн мэдээлэл

Брэнд бүртгүүлэхэд оруулсан мэдээлэл — нэр, лого, вэб хуудас — платформ дээр нийтэд харагдана. Брэнд, бүтээгчийн хоорондын бүх харилцаа платформ дотроо явагддаг: санал болон мессежийн агуулга зөвхөн илгээсэн брэнд болон хүлээн авсан бүтээгчид харагдах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулагдахгүй.

Эх сурвалж

Мэдээллийг платформуудын албан ёсны API (жишээ нь YouTube Data API) болон нийтэд нээлттэй профайлуудаас авдаг. Мөн зарим нийтийн статистикийг гараар оруулдаг.

Зорилго

Цуглуулсан мэдээллийг бүтээгчдийн чансаа, статистикийг нээлттэй харуулах зорилгоор ашиглана. Ирээдүйд бүтээгч, брэндийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Cookie

Сайт зөвхөн нэвтрэлтийн (админ болон баталгаажуулсан бүтээгчийн) session cookie ашигладаг. Хэрэглэгчийг хянах (tracking) cookie огт байхгүй.

Бүтээгчийн эрх

Бүтээгч та өөрийн мэдээллийг засуулах, шинэчлүүлэх, устгуулах, мөн профайлаа баталгаажуулах хүсэлтээ info@mncollab.com хаягаар гаргаж болно. Хүсэлтийг ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэнэ.

Холбоо барих мэдээлэл ба имэйл

Бүтээгчид платформынхаа нийтийн хэсэгт (сувгийн тайлбар, бичлэгийн тайлбар, профайлын био) хамтын ажиллагааны имэйл хаягаа өөрсдөө нийтэлсэн байдаг. Бид эдгээр хаягийг цуглуулж, платформын танилцуулгыг нэг удаа илгээхэд ашиглаж болно. Хаяг бүрийг хаанаас авсныг бүртгэдэг.

Дахин имэйл авахыг хүсэхгүй бол хариу бичихэд л хангалттай — бид бүртгэлээс тань хасна. Долоо хоногийн мэдээг захиалсан хаягуудыг тусад нь хадгалдаг бөгөөд захидал бүрд цуцлах холбоос байна.

Үйлчилгээ үзүүлэгчид ба хилийн дамнасан дамжуулалт

Платформыг ажиллуулахад дараах гуравдагч талын үйлчилгээг ашигладаг: Supabase (өгөгдлийн сан, файл хадгалалт), Vercel (хостинг), Resend (имэйл илгээлт), Google болон Meta (нэвтрэлт, статистикийн API). Эдгээрийн сервер Монгол Улсаас гадна байрладаг тул таны мэдээлэл хилийн дамнан дамжина. Тус бүр өөрийн нууцлалын бодлого, боловсруулалтын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй.

Хадгалах хугацаа

Нийтийн статистикийг бүтээгч чансаанд байх хугацаанд хадгална. Холболтын token, түүгээр авсан демографик болон статистик датаг холболт цуцлагдмагц шууд устгана; нийтийн эх сурвалжаас хэмжсэн үзүүлэлт хэвээр үлдэнэ. Гэрээний бүртгэлийг нотлох баримтын шаардлагаас хамаарч хадгална — талууд өөрсдийн хуулбарыг имэйлээр авсан байдаг. Холбоо барих хаягийг татгалзах хүсэлт ирэх хүртэл хадгална.

Гэрээний бүртгэл

Платформ дээр цахим гэрээ байгуулбал гарын үсгийн зураас, гарын үсэг зурсан огноо, цаг, IP хаяг, хөтчийн мэдээлэл, агуулгын хэшийг хадгална. Эдгээр нь маргаан гарсан үед баримт бүрэн бүтэн байсныг гэрчлэх зорилготой бөгөөд зөвхөн гэрээний талууд, эрх бүхий байгууллагын шаардлагаар гаргаж өгнө.

Хуулийн нийцэл

Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зарчмуудад — зөвшөөрөл, зорилгын хязгаарлалт, мэдээллийн багасгалт — нийцүүлэн ажиллана. Бүтээгч бүрийн зөвшөөрлийн эх үүсвэрийг өгөгдлийн санд (creators хүснэгтийн consent_source талбар) бүртгэдэг.